Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

ЭРЭЭНЦАВ ЭРЭЭНЦАВ

ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2017-04-29

Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн тасаг, Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасаг, Дэлгэр багийн Засаг дарга нар хамтран үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний нээлтэнд зориулсан шилжин явах цомын төлөөх "Гар бөмбөг"-ийн тэмцээн өнөөдөр болж өнгөрлөө. Тэмцээнд 5 багийн 30 гаруй тамирчид оролцож Галуут багийн Галуут-2 баг 1 дүгээр байр эзэлж шилжин явах цом алтан медалийн эздээр тодорсон бол ЗДТГ-ын баг 2 дугаар байранд шалгарч мөнгөн медаль хүртсэн байна. Ирэх 7 хоногт иргэдэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бол хүүхэд багачуудын дунд "МИНИЙ АЗ ЖАРГАЛ - МИНИЙ ГЭР БҮЛ", "ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ БАЙЯ" сэдэвт гар зургийн уралдаан зарласан байна.






ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ТАСАГ
БАЙГАЛЬ ОРЧИН, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТАСАГ
ДЭЛГЭР БАГИЙН ЗАСАГ ДАРГА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%