
Чулуунхороот — Дорнод аймгийн сум. Чулуунхороот сумын суурин хүн ам 2014 оны жилийн эцсийн байдлаар - 1706. Үүнээс: эрэгтэй 864, эмэгтэй 842. Нийт өрх - 598. Үүнээс: сумын төвд 226, хөдөөгийн багт 372. Нийт малын тоо: 53304 толгой. Үүнээс: Тэмээ 33 толгой, Адуу 6755 толгой, Үхэр 5605 толгой, хонь 24260 толгой, ямаа 16651 толгой. Газар нутгийн хэмжээ: 653,9 га. Сумын нутаг дэвсгэр Засаг захиргааны гурван багт хуваагддаг. Сумын төв Эрээнцав нь Оросын Холбооны Улсын хилд ойрхон оршино. Халх, буриадуудаас гадна казак, дөрвөд үндэстэн амьдардаг.