Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

ЭРЭЭНЦАВ ЭРЭЭНЦАВ

Д.НЯМСҮРЭНГИЙН НАСНЫ ОЙГ ТЭМДЭГЛЭНЭ

2017-05-02

Энэ жил монголын уран зохиолын олноо хүндлэгдэж түмнээ хайрлагдсан он цагийн шударга үнэний гэгээн цадигт мөр нэрээ тод үлдээсэн олон сайхан билиг авьяас суут туурвигчидын хорвоод мэндэлсний тэгш ой тохиож буй тэнгэрийн эрхшээлт бурхны хишигт сайхан он жилүүдийн нэгэн билээ.Тэдгээр билиг авьяаст суу билигтнүүдийн нэг нь "ЭРЭЭНЦАВЫН ЭВДРЭЭГҮЙ НАЙРАГЧ" хэмээн монголд төдийгүй дэлхийд дуурссан эгэл хэрнээ эгэл бус дахин давтагдашгүй сод оюунт хүмүүн ДАНЗАНГИЙН НЯМСҮРЭН-гийн мэндэлсний 70-н жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд түүний дурсгалд зориулсан уншигч зохиолчдын уулзалт /УЛЗ ГОЛЫН ДУГУЙЛАН/ 2017.05.28-29-ний өдрүүдэд ДОРНОД аймгийн ЧУЛУУНХОРООТ сум буюу "ЭРЭЭНЦАВ"-д зохиогдохоор товлогдсон билээ. Нэрт найрагчийн 70-н насны ойн арга хэмжээг "МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ"-тэй хамтран зохион байгуулахаар сэтгэл зүтгэл итгэл нэгдсэн МЗЭ-н ДОРНОД САЛБАР, ДОРНОД аймгийн ЗДТГ, ИТХ, ДОРНОД амйгийн Ц.ДАМДИНСҮРЭНгийн нэрэмжит номын сан, "ЧУЛУУНХОРООТ" сумын ИТХ, ЗДТГ, ДАНЗАНГИЙН НЯМСҮРЭН-гийн нэрэмжит "ЧУЛУУН ХОРООТ" сумын дунд сургууль, ДАНЗАНГИЙН НЯМСҮРЭН-гийн өвийг хамгаалах "СЭТГЭЛИЙН БАЙГАЛЬ" сангийн эрхэмсэг элгэмсэг оюунлаг хамт олонд гүн талархал илэрхийлье.

Монголын Зохиолчдын Эвлэл

ЭХ СУРВАЛЖ: Цаглашгүй цагаан салхи /номонд дуртай хүн бүхэнд зориулсан бүлгэм/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%