Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

ЭРЭЭНЦАВ ЭРЭЭНЦАВ

НУТГИЙН ХҮҮ ДЭЛХИЙН ТАВЦАНД ОЮУНЫ СПОРТООР ХҮЧ СОРЬНО

2017-09-28

Дорнод аймгийн Чулуунхороот сумын уугуул Цэрэнжавын Түмэнбаяр Киргизийн Бишкек хотноо "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах" анхдугаар тэмцээнээс АЛТАН медаль хүртэж цомын эзэн болсон билээ. Ц.Түмэнбаяр нь дээрх амжилтаараа 2017 оны 10-р сарын 05-13-ны өдрүүдэд Герман улсын Дрезден хотод болох Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Ц.Түмэнбаяр өөрөө шатрын спортоор хичээллэхээс гадна олон арван шавиа бэлтгэж байгаа сайн дасгалжуулагч багш гэдгийг шавь нар нь гэрчлэн олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байгааг бид мэднэ. Тамирчиндаа спортын өндрөөс өндөр амжилт хүсье. Дэлхийн аварга болох болтугай. Таныг нутгийн зон олон, уул ус тань үргэлж түшиж байх болно.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%