Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

ЭРЭЭНЦАВ ЭРЭЭНЦАВ

2018.09.10

2018-09-10

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭВ.

2018.09.10
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан 2018 оны 09-р сарын 10-ны өдрийн 11.00 цагт сумын ЗДТГ-ын хурлын танхимд уулзалт зохион байгууллаа.  Манай сумын хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн 9 хүнд хамаарах үр хүүхдүүд сумын суурь судалгаанд бүртгэлтэй байгаагийн 3 нь алс суугаа ажээ. Уулзалт ярилцлаганд сумын ИТХ-ын дарга Х.Батбаяр, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Б.Золгэрэл, ЗДТГ-ын дарга Т.Энхзул, хэлмэгдэгсдийн үр хүүхдээс 4 хүн, гэр бүлийн 2 хүн ирж оролцлоо. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Х.Батбаяр Монгол улсын төрийн нэрийн өмнөөс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж үг хэлэв. ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Б.Золгэрэл Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийн талаар цаг үеийн мэдээлэл хийж хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн санал хүсэлтийг сонслоо.


Хурлын Ажлын алба.

2018.09.10

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%