Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

ЭРЭЭНЦАВ ЭРЭЭНЦАВ

"ШИЛДЭГ СУМЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ"

2018-10-04

Дорнод аймгийн Цагдаагийн газар "Шилдэг сумын хэсгийн төлөөлөгч" шалгаруулах уралдаан тэмцээн зохион байгууллаа. Хэсгийн төлөөлөгчдийг хууль эрх зүй, гадаад хэл компьютерын мэдлэг,сэтгэн бодох чадвар, мэргэжлийн ур чадвар, бие бялдарын төлөвшил зэрэг 10 төрлөөр авхаалж самбаа ур чадварыг нь сорин өрсөлдүүлсэнээс Баян -Уул сумын хэсгийн төлөөлөгч дэслэгч Т. Мөнхбаатар бусдыгаа хошуучлан тэргүүлж мөнгөн шагнал Улсын уралдаанд аймгаа төлөөлөн оролцох эрхээр шагнууллаа. Харин 2-р байранд Булган сумын хэсгийн төлөөлөгч дэслэгч Д.Төрбат, 3-р байранд Чулуунхороот сумын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Г.Мөнхзолбоо нар шалгарчээ. Өнгөрсөн жил болсон Улсын уралдаанд Дорнод аймгаа төлөөлөн оролцсон Баяндун сумын хэсгийн төлөөлөгч Б.Бат-Отгон түрүүлж Монгол улсын шилдэг хэсгийн төлөөлөгчөөр шалгарч автомашинаар шагнуулж байсан юм. Т.Мөнхбаатартаа улсын уралдаандаа амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

Хишигтогтох Лувсан-н зураг.
ЭХ СУРВАЛЖ: Хишигтогтох Лувсан фээсбүүк хуудас

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%