Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

ЭРЭЭНЦАВ ЭРЭЭНЦАВ

“МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН - 2019”

2019-04-03

Сумын малчид болон мал бүхий иргэдийг хамруулан "Малчдын зөвлөгөөн-2019"-ийг Төрөөс малчдын талаар баримталж буй бодлогын баримт бичгүүдийг танилцуулах, сайн малчдын туршлага түгээн дэлгэрүүлэх, малчдыг шагнаж урамшуулах, алдаршуулах, хамтын ажиллагааг сайжруулах  зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал санаачлан ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, багуудтай хамтран амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээ төлөвлөгөөний дагуу өргөн цар хүрээг хамарч зорилгоо биелүүлсэн үр дүнтэй болж малчдын талархлыг хүлээлээ. Зөвлөгөөнөөр Сумын мал аж ахуйн өнөөгийн байдал, ололт амжилт, тулгамдаж буй асуудлууд сэдэвт илтгэлийг сумын ИТХ-ын дарга Х.Батбаяр тавьж, Бэлчээр ашиглалтын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ хэлэлцүүлэгийг сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ЗДТГ-ын ХАА-н тасгийн мэргэжилтэн Д.Болат үр дүнтэй удирдан зохион байгуулав.


Аймгийн Мал эмнэлгийн газрын ахлах байцаагч Болормаа шинээр мөрдөж байгаа хууль тогтоомжууд, төрөөс үзүүлж буй ажил үйлчилгээний талаар мэдээлэл хүргэж сургалт зохион байгуулав. Хилийн цэрэг, цагдаагийн хэсэг, эрүүл мэнд нийгмийн даатгал зэрэг салбаруудын мэдээллийг хариуцсан албан хаагчид өгч малчдын санал хүсэлтийг хүлээн авлаа. Малчид сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж 2017-2019 онуудад хийгдсэн хөрөнгө оруулалтын /ОНХС/ ажлуудтай танилцлаа.


Мөн ажил хөдөлмөрөөрөө манлайлж байгаа малчдыг шагнаж урамшуулснаас гадна 2018 онд бойжуулсан төлийн тоогоор "АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭД"-ийг шалгаруулж дурсгалын цом, өргөмжлөл хадгалуулав.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2019 оныг "МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН МАНЛАЙЛЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ" гэсэн зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд 3 багийн нийт 10 малчдын бүлэгт "БОГЦТОЙ МЭДЭЭ" -г аялуулахаар малчдын бүлгийн ахлагч нарт хүлээлгэн өглөө. Энэхүү богцонд төрийн байгууллагуудаас малчдад хүргэх бүхий л мэдээлэл цаасан хэлбэрээр багтсан бөгөөд богцыг хүлээн авсан айл 3 хонуулж уншиж танилцсан тухай тэмдэглэл хөтлөн дараагийн айлд хүргэнэ.

Зөвлөгөөнөөс Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх УРИАЛГА, бэлчээр ашиглалтын чиглэлээр ЗӨВЛӨМЖ гаргаж зөвлөгөөнд оролцогчид зөвшөөрч 100 хувийн саналаар баталлаа. Уриалга болон зөвлөмжийг нийт малчид, иргэдэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх болно.
Энэ өдрийн зөвлөгөөний хамгийн их анхаарлын төвд байсан цөм нь улс, аймгийн аварга малчид залуучуудыг дэмжиж малжуулахаар болж түүнийг сумын ИТХ-ын ажлын алба зохион байгуулахаар зарлалаа. Улсын аварга малчин Д.Энхцогт төрийн байгууллагад ажиллаж байгаа 2 залуу гэр бүлийг, аймгийн аварга малчин П.Дамдинлхагва баг тус бүрээс 1 залуу гэр бүлийг /нийт 3/, аймгийн аварга малчин Д.Энхтайван мөн 1 төрийн албан хаагчийг тус бүр 50 бог малаар малжуулахаар амлалаа. Мөн аймгийн аварга малчин М.Дорж, сумын ИТХ-ын төлөөлөгч, сумын аварга малчин Ж.Отгонбаяр нар элсэлтийн шалгалтанд хамгийн өндөр оноо авсан сурагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг өгөхөө амлав. Хүүхэд, залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажилласан нийт малчиддаа баярлаж талархсанаа илэрхийлье.

 Мэдээлэл бэлтгэсэн: ИТХ-ын ажлын алба Б.Золгэрэл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%