Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

ЭРЭЭНЦАВ ЭРЭЭНЦАВ

АЛТАН ТӨЛИЙН ЭЗДИЙГ ШАЛГАРУУЛЛАА.

2019-04-03

Өнөтэй сайхан өвлийг үдэж, энх төлийн дуу хаяанд ирсэн цагаар сумын "Малчдын зөвлөгөөн-2019" арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ  үеэр ажил хөдөлмөрөөрөө манлайлж байгаа малчдыг шагнаж урамшуулснаас гадна 2018 онд бойжуулсан төлийн тоогоор "АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭД"-ийг шалгаруулж дурсгалын цом, өргөмжлөл хадгалуулав.

            "АЛТАН БОТГОНЫ ЭЗЭН" - Аймгийн сайн малчин Сүхбаатарын Түвдэндорж


            "АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН" - Улсын аварга малчин Дамдины Энхцогт


            "АЛТАН ТУГАЛНЫ ЭЗЭН" - Сумын аварга малчин Балжины Мөнхбаатар


            "АЛТАН ХУРГАНЫ ЭЗЭН" - Аймгийн аварга малчин Батбаатарын Ариунбаяр


            "АЛТАН ИШИГНИЙ ЭЗЭН" - Аймгийн аварга малчин Пүрэвдоржийн
Дамдинлхагва

          

Дурсгалын цомыг Уран барималч Мөнхтуяагийн цорын ганц ширхэг урласан бүтээл бөгөөд аймгийн аварга малчин Чойжиллхамын Баатарсайхан, Даваагийн Давааням, Доржийн Энхтайван, Дамдины Энхтайван, Мягмарын Дорж нар ивээн тэтгэж хамтран ажиллалаа. 


 Нутгийн удирдлагын байгууллага, малчдын хамтын ажиллагаа үргэлж дэлгэрч байх болтугай.

 Мэдээлэл бэлтгэсэн: ИТХ-ын ажлын алба Б.Золгэрэл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%