Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

ЭРЭЭНЦАВ ЭРЭЭНЦАВ

МАЛЧИД ЗАЛУУ ҮЕИЙНХЭНИЙГЭЭ ДЭМЖИЖ БАЙНА.

2019-04-03

"Малчдын зөвлөгөөн 2019" - ийн хамгийн их анхаарлын төвд байсан цөм нь улс, аймгийн аварга малчид залуучуудыг дэмжиж малжуулахаар болж түүнийг сумын ИТХ-ын ажлын алба зохион байгуулж хамтран ажиллахаа зарлалаа. Улсын аварга малчин Д.Энхцогт төрийн байгууллагад ажиллаж байгаа 2 залуу гэр бүлийг, аймгийн аварга малчин П.Дамдинлхагва баг тус бүрээс 1 залуу гэр бүлийг /нийт 3/, аймгийн аварга малчин Д.Энхтайван мөн 1 төрийн албан хаагчийг тус бүр 50 бог малаар малжуулахаар амлалаа. Мөн аймгийн аварга малчин М.Дорж, сумын ИТХ-ын төлөөлөгч, сумын аварга малчин Ж.Отгонбаяр нар элсэлтийн шалгалтанд 700-аас дээш оноо авсан сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг өгөхөө амлав.

Хүүхэд, залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажилласан нийт малчиддаа баярлаж талархсанаа илэрхийлье.

Мэдээлэл бэлтгэсэн: ИТХ-ын ажлын алба Б.Золгэрэл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%