Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

ЭРЭЭНЦАВ ЭРЭЭНЦАВ

МАЛЧНЫ ХОТОНД "БОГЦТОЙ МЭДЭЭ"...

2019-04-03

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2019 оныг "МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН МАНЛАЙЛЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ" гэсэн зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд 3 багийн нийт 10 малчдын бүлэгт "БОГЦТОЙ МЭДЭЭ" -г аялуулахаар малчдын бүлгийн ахлагч нарт хүлээлгэн өглөө. Энэхүү богцонд салбар бүрээс малчдад хүргэх цаг үеийн мэдээ, мэдээлэл цаасан хэлбэрээр багтсан бөгөөд богцыг хүлээн авсан айл 3 хоногт уншиж танилцаад санал хүсэлтийн дэвтэрт тэмдэглэл хөтлөн дараагийн айлд хүргэнэ. Мэдээлэлийг сумын ИТХ-ын ажлын алба сар бүр шинэчлэн багийн иргэд Нийтийн хурлын дарга нар богцны буухианд хяналт тавьж ажиллана.


Мэдээлэл бэлтгэсэн: ИТХ-ын ажлын алба Б.Золгэрэл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7084
5532 / 78%
956 / 13%
283 / 4%
313 / 4%