Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

ЭРЭЭНЦАВ ЭРЭЭНЦАВ

ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2017-02-16

Аймгийн ИТХ-ын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эрүүл нийгэм” аяны хүрээнд “Спирт үү спорт уу” сэдэвт сумдын волейболын лигийн тэмцээн амжилттай өндөрлөлөө.  
Тэмцээний аврагын алтан медалийг Ц.Насанхүү эзэнтэй н.Мягмарсүрэн дасгалжуулагчтай Халхгол сумын баг тамирчид, Мөнгөн медалийг Х.Батбаяр эзэнтэй Б.Билгүүтэй дасгалжуулагчтай Чулуунхороот сумын баг тамирчид,
Хүрэл медалийг Г.Ганчимэг эзэнтэй н.Батсайхан дасгалжуулагчтай Баян-Уул сумын баг тамирчид, Шагналт 4-р байранд Ц.Баярцогт эзэнтэй Ч.Наранхүү дасгалжуулагчтай Чойбалсан сумын баг тамирчид тус тус шалгарав.
Сумдын лигийн шилдэгүүдэд: Тэгш тоглогчоор Чойбалсан сумын н.Лхагватөмөр, шилдэг дасгалжуулагчаар Халхгол сумын н.Мягмарсүрэн, шилдэг холбогчоор Халхгол сумын н.Дөлгөөн, шилдэг хамгаалагчаар Чулуунхороот сумын Б.Ариунбат, шилдэг довтлогчоор Баян-Уул сумын н.Алтанбагана нар шалгарлаа.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдсан дээрх тэмцээний шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, салбар зөвлөлийн дарга Л.Хишигтогтох, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Тэгшжаргал, Төлөөлөгч Я.Насандэлгэр, Төлөөлөгч Тэргүүлэгч Ц.Баярхүү, Төлөөлөгч С.Дэлгэр, ГХУСАЗСЗ-ийн гишүүн, Онцгой байдлын газрын дарга Н.Гантөмөр, ” Шидэт бөмбөг” –холбооны тэргүүн н.Энхтүвшин, тус холбооны дэд тэргүүн н. Нарангэрэл нар гардуулж, тэмцээнд оролцогчдод ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүслээ.
Аймгийн хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэхэд бүх нийтийн анхаарлыг хандуулж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан сумдын волейболын лигийн тэмцээн жил бүр уламжлал болон зохиогдох болно.

Мэдээ бэлтгэсэн:
Б.Алтанбаяр /аймгийн ИТХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%