Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

ЭРЭЭНЦАВ ЭРЭЭНЦАВ

БИЧИН ЖИЛИЙН 9 АЛДАРТНЫ НЭГЭЭР СУМЫН ЗАСАГ ДАРГА З.ГЭРЭЛТ-ОД ТОДОРСОН БАЙНА.

2017-02-23

Нийгэм улс төр мэдээллийн 7 хоног тутмын "Дорнод" сонин уншигчдынхаа санал асуулгаар Гал бичин жилд ажил үйлс, амжилт ололтоороо манлайлсан Дорнод аймгийн 9 алдартныг тодрууллаа. 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй шагнал гардуулах ёслол сайхан болов. Шагналыг гавьяат цолтнуудаараа гардуулдаг уламжлалын дагуу энэ жилийн 9 алдартанд МУ-ын Гавьяат багш Г.Бүдтуяа, МУ-ын Гавьяат эдийн засагч Л.Түвдэнням нар болор шигтгээ бүхий 9 алдартны өргөмжлөлийг гардуулан өгсөн юм.
Гал бичин жилийн 9 алдартнаар "Бабуб" ХХК-ийн захирал П.Алтанцэцэг, "Бридж" группын гүйцэтгэх захирал Ө.Батзориг, "Адуунчулуун" ХК-ийн Уулын хэсгийн дарга Б.Ганчулуун, "Гэрэл сэтгэмж" ОНӨҮГ-ын дарга Б.Гэрэлт-Од, Чулуунхороот сумын Засаг дарга З.Гэрэлт-Од, "Дорнын Оч" ХХК-ийн инженер С.Өлзийбадрах, БОЭТ-ийн Хавдрын тасгийн эрхлэгч Г.Саранцэцэг, Биеийн тамир спортын газрын дарга Б.Чимэддорж, Дорнод Их сургуулийн захирал О.Янжмаа нар тодорсон юм.
МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: CHOIBALSAN.MN хуудас

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%