Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

ЭРЭЭНЦАВ ЭРЭЭНЦАВ

Эрээнцавчууд нэгдсээр байна

2017-02-24

Албан байгууллагуудын ажилтан, албан хаагчид, Ахмадын хороо, "Үүлэн бор" уяачдын холбоо болон сум орон нутгийн иргэд нэгдэн "Сэтгэлийн хүч" хандивын аяныг сумандаа амжилттай зохион байгуулж М.Энхзаяа охиндоо эрүүл энхийг хүсээд эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэхээр өрнүүлсэн хандиваа өчигдөр түүний гэр бүл болох өвөө Дашийн Ганболд, эгч Д.Гантуяа нарт хүлээлгэн өглөө. 3 сарын 4-нд Солонгос улсруу эмчилгээнд явах гэж байгаа Энхзаяа охинд хандив өргөх иргэд дуусаагүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Эрээнцавчууд хэрхэн нэгдэж яаддаг вэ гэдгийг бид олон удаа харуулсаны нэг жишээ энэ. Нутгаа санан байгаа Эрээнцавчуудыг уг аянд нэгдэхийг дахин уриалж байна.
Эрээнцав нутгийнхныхаа сэтгэлийн өргөлөөр эмчилгээ нь үр дүнтэй болж, инээд хөөр баяр баясгалантайгаар эргэн уулзахын ерөөлийг хүсье.

МЭДЭЭ БЭЛТГЭСЭН: СУМЫН НИЙГМИЙН АЖИЛТАН А.БАЯРМАА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%