Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

ЭРЭЭНЦАВ ЭРЭЭНЦАВ

БИЧИН ЖИЛ ЭЭЛЭЭ ХАЙРЛАСАН ЖИЛ БАЙВ

2017-02-26

Улиран одож буй 17-р жарны "Муу нүүрт" хэмээх бичин жилдээ одтой өнгөтэй байж, амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. Монгол Улсын Аврага малчин хэмээх хүндтэй эрхэм цол, өргөмжлөлийг 28 жилийн дараа малчин Д.Энхцогт хүртлээ. "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Буянхишигийн Цэнддоо, "Алтан гадас" одонгоор Найманы Сундуй, Дамдинсүрэнгийн Дамбазоригт, Раднаагийн Очиржав, Хөдөлмөрийн хүндэт медалаар Цагааны Доржготов, Пүрэвийн Цогтбаяр, Дашийн Ганчимэг  нар хийсэн бүтээснээ төр засгаараа үнэлүүлсэн сайхан жил болж өнгөрч байна.
Ажил үйлсээрээ бусад сумдаа хошуучилж сум маань аймагтаа 3-р байранд, Сумын 60 жилийн ой угтсан олон хөрөнгө оруулалт, бүтээлч ажлууд, Урлаг, Спортод манлайлсан олон амжилтууд, Хүүхдүүдэд анхаарсан олон таатай ажлуудыг үнэлж сум орны ард иргэдийг төлөөлүүлэн "Дорнод" сонин Дорнод аймгийн 9 алдартаны нэгээр шалгаруулсан байна. Аймгийн сайн малчнаар Доржийн Энхтайван, сумын сайн малчнаар Нүүдэлийн Уранбаяр, Отгоны Ганбаатар, сумын Тэргүүний ажилтнаар Нямбуугийн Оюунчимэг, малд нүдтэй хүүхдээр Даваажавын Ирэнхүү нар тодорсон байна. Мөн олон иргэд, төрийн албан хаагчид минь салбаруудын шагнал болон аймгийн тэргүүний ажилтан гэсэн эрхэм хүндтэй шагналуудыг хүртлээ. Ирж буй "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилдээ гаргасан амжилтуудаа бататгах, өөр олон бүтээлч ажлуудыг эхлүүлэх сайхан жил байх болно.
Та бүхэн минь сайхан битүүрч Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

МЭНДЧИЛСЭН: СУМЫН ЗАСАГ ДАРГА З.ГЭРЭЛТ-ОД

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%