Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

ЭРЭЭНЦАВ ЭРЭЭНЦАВ

ЗАЛУУЧУУДЫН УУЛЗАЛТАНД УРЬЖ БАЙНА.

2017-03-02

УРИЛГА:
Залуус бид эзэмшсэн мэргэжил, мэдлэг чадвар, эрхэлж буй ажилаа сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө оруулж буй хувь нэмэр гэж итгэж, өөрсдийгөө зоригжуулдаг. Үүнээс илүү боломж байхгүй мэт бодох болжээ. БИД өөрсдийнхөө төлөө, нийгмийнхээ төлөө, гэр бүлийнхээ сайн сайхан, ирээдүй, хойч үеийнхээ төлөө зориглон, нэгдэх цаг иржээ. ЭВЛЭЛДЭН НЭГДЭЭД сум орон нутгийнхаа хөгжил рүү зорьсон галт тэрэгнийхээ хурдыг нэмэх арга зам бол зөвхөн ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ шүү дээ. Өөрийн ам бүл, өрх гэрээ үүрч яваа хариуцлагаа ухамсарласан залуу хүн таныг сумынхаа хөгжил дэвшилд хамтран нэгдэхийг УРИАЛЖ байна.
Газар бүрт ганцаараа зүтгээд амжилтанд хүрсэн түүх үгүй. Бүхий л амжилтууд өргөн бүрэлдэхүүнтэй “ЭВ НЭГДЭЛ”-ийн үр дүн байдаг. Сум орон нутгаа хөгжүүлэх шинэ санал санаачлагад залуучууд бид л уриалан дуудахгүй юм бол өөр хэн уриалан дуудах юм бэ. Санасан бодсон зүйлээ ажил хэрэг болгох, хамтран ажиллах боломж гагцхүү бидэнд л байна.
Сумын Залуучуудын уулзалтыг 2017 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 12.00 цагт сумын Соёлын төвд хийхээр товлолоо. Та бүхнийг урьж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
НУТГИЙН ХЭДЭН ЗАЛУУС

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%