Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ИТХ

ЭРЭЭНЦАВ ЭРЭЭНЦАВ

ДАЙЧИЛГААНЫ БЭЛТГЭЛ ҮҮРЭГТНИЙ СУРГАЛТ

2017-03-16

Монгол Улсын цэргийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл, Дайчилгааны тухай хуулийн 29.1.3 –д заагдсны дагуу Аймгийн Засаг даргын 2016 оны А\... тоот захирамжаар тус суманд аймгийн Цэргийн штабаас “Дайчилгааны бэлтгэл үүрэгтний бүрэлдэхүүний сургалт”-ыг 10 хоног явууллаа.
 
Захирамжийн дагуу 1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнийг сургалт явуулах газарт бэлэн байлгах зарлан дуудах хуудсыг хуулийн хугацаанд багийн Засаг дарга нараар хүргүүлж ажилласан. Товлосон хугацаанд зарлан дуудах хуудас авсан бэлтгэл үүрэгтнүүд бүрэн ирж сургалтандаа хамрагдаж чадсан.

Нийт 20 бэлтгэл үүрэгтэнд “Жагсаалын бэлтгэл”, “Биеийн тамирын бэлтгэл”, “Дайчилгааны бэлтгэл” гэсэн 3 төрлийн хичээл, мөн Цэргийн албаны тухай хууль, Дайчилгааны тухай хуулийн талаар дэлгэрэнгүй сургалтын зохион байгуулсан.
Сургалтанд хамрагдснаар бэлтгэл үүрэгтнүүдэд “Артеллерийн тооцоочин” мэргэжил эзэмшүүллээ.
Сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсгээс “Гэр бүлийн хүчирхийлэл, түүний эрх зүйн зохицуулалт”, “Гэр бүлийн хүчирхийлэгчдэд хүлээлгэх хариуцлага”, “ Сүрьеэ өвчний талаар” гэсэн сэдвээр сургалтыг дээрх 20 залуучуудад хийсэн.

Мэдээ бэлтгэсэн: ЗДТГ-ын дарга Т.Энхзул

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%